2024.06.03 - 2024.06.07

ОНЦЛОХ ИШЛЭЛ

“Урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй.

Бүү санаа зов, бүү ай."

- Шелби М.С. Дэвис

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,911.8 нэгжид хүрч, 0.77 хувийн өсөлттэй хаагдлаа. Монгол улсын гадаад валютын нөөц 2024 оны 5-р сарын байдлаар оны эхэн үеэс 5.32 хувь өсөж, 5.18 тэрбум ам.долларт хүрлээ. Ам.долларын ханш төгрөгийн эсрэг 2024 оны 5-р сарын байдлаар оны эхэн үеэс 0.85 хувь суларч 3,381.43 төгрөгтэй тэнцэж байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 1.32 хувь, технологийн компаниуд жин их дарсан NASDAQ Composite индекс 2.38 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх 5-р сарын PMI үзүүлэлт бууралттай гарсан нь стагфляцын эрсдэлийг дагуулж шинжээчдийн анхаарлыг татаж байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт удаашрахын зэрэгцээ инфляцын түвшин буурахгүй тогтсон байдалтай байгаа нь стагфляцын эрсдэлийг дагуулж байгаа юм. Даваа гарагт мэдээлэгдсэн үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх 5-р сарын PMI 48.7-д хүрч бууралттай гарлаа. PMI индекс 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Европын төв банк бодлогын хүүгээ бууруулсны нөлөөгөөр Евро бүсийн хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 1.04 хувийн өсөлттэй хаагдлаа. Европын төв банк өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж, 4.25 хувьд хүргэлээ. Төв банкны бодлого боловсруулагчдын зүгээс Евро бүсийн инфляцын түвшний шинэчилсэн төлөвийг харгалзан үзэж бодлогын хүүг бууруулах орон зай үүссэн тул бодлогын хүүг 0.25 хувиар бууруулсан болохыг онцоллоо. Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, цалингийн үнийн өсөлтийг харгалзан үзэхэд инфляцын түвшин ирэх жил зорилтот түвшин рүү хүрэх төлөвтэй байгаа тул бодлогын хүүг бууруулах орон зай үүссэн хэмээн онцоллоо. Европын төв банк нь инфляцын түвшнийг 2024 онд 2.5 хувь, 2025 онд 2.2 хувь, 2026 онд 1.9 хувь гэж таамаглаж байна.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт холимог байдалтай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.51 хувь өссөн бол TOPIX индекс 0.63 хувийн бууралттай хаагдлаа. Япон улсын иений ханш өнгөрөгч 7 хоногт ам.долларын эсрэг чангарлаа. 1 ам.доллар 157 иентэй тэнцэж байсан бол 1 ам.доллар 155 иентэй тэнцэж арилжаалагдаж иений ханш чангарлаа. Япон улсын төв банкны ээлжит Мөнгөний бодлогын хурал 6-р сарын 13-14-ний өдрүүдэд болох ба бодлого боловсруулагчдын гаргах шийдвэр хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна. Төв банкны ерөнхийлөгч Казуо Уэда эрхмийн сүүлийн мэдэгдлүүдийг авч үзвэл улсын санхүүгийн зах зээлд гэнэтийн өөрчлөлт оруулах бодлогын шийдвэр гаргахаас зайлсхийх дээр анхаарч байгааг онцлоод байгаа юм. Үүнийг харгалзан үзвэл 6-р сарын 13-14-ний өдрүүдэд болох Мөнгөний бодлогын ээлжит хурлаар бодлогын хүүгээ хэвээр үлдээх магадлал өндөр байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үзүүлэлтүүд бууралттай гарсны улмаас тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.15 хувь, CSI 300 индекс 0.16 хувь тус тус бууралттай хаагдлаа. БНХАУ-ын шилдэг 100 барилгын компанийн 2024 оны 5-р сарын орон сууцны борлуулалт 322.4 тэрбум юань гарлаа. Энэ нь сарын өмнөх үеэс 3.4 хувь буурсан дүн болж байна. Шилдэг 100 барилгын компанийн 2024 оны 5-р сар хүртэлх нийт 5 сарын борлуулалтын дүнг авч үзвэл 1.4 их наяд юанийн борлуулалт хийсэн ба энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувь буурсан үзүүлэлт болж байна.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.43 хувьд хүрч буурлаа. Пүрэв гарагт 4.27 хувьд хүрсэн буюу сүүлийн 2 сарын хамгийн доод түвшинд хүрч буурсан. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) 
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 1.07 хувиас 0.98 хувьд хүрч буурлаа. 
  3. Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.63 хувиас 7.20 хувийн хооронд байна.

    Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 13.40 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 9.22 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 12.40 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна

    Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"СИМПЛ III БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 2024.06.07


“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өнөөдөр /2024-06-07/ “Ашид капитал ББСБ” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй "СИМПЛ III БОНД"-ын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо. 


Дэлгэрэнгүй

ХАЙЛУУР ЖОНШНЫ БАЯЖМАЛЫГ АМЖИЛТТАЙ АРИЛЖЛАА

 2024.06.07


Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж, “Монголын хөрөнгийн бирж” ХК Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу арилжаа зохион байгуулж эхэлсэн юм.


Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ӨСӨЛТ ЭРЧИМЖСЭНЭЭР ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ $1.9 ТЭРБУМЫН АШИГТАЙ ГАРАВ

 2024.06.07 


Нүүрсний экспортын өсөлт эрчимжсэнээр эхний таван сарын гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Харин нийт бараа эргэлт 10.7 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 10 гаруй хувиар өссөн байна.


Дэлгэрэнгүй

АНУ-ЫН ЭКСПОРТ, ИМПОРТЫН ЗӨРҮҮ IV САРД $74.6 ТЭРБУМ БОЛЖ, 8.7 ХУВИАР ӨСӨВ

 2024.06.07 


АНУ-ын экспорт, импортын зөрүү дөрөвдүгээр сард 74.6 тэрбум ам.доллар болж, 2022 оны аравдугаар сараас хойш байгаагүй дүнгээр нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн сарын үзүүлэлтээс 8.7 хувиар өссөн дүн боллоо.


Дэлгэрэнгүй